2019-11-14 17:37
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Монгол Билиг Оюун” Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн иргэдэд эрх зүйн мэдээлэл хүргэх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, мэдээлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2014 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдүүдийн нийтлэг холбогддог гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх, хор уршиг, үр дагаврын талаар мэдээлэл өгөх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг Нийслэлийн “Монгол Билиг Оюун” Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургуулийн 9 дүгээр ангийн 17 гаруй сурагчдад зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт;
  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт,  мэдээллийг тус тус хүргэлээ.

Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн талаарх мэдээлэл болон www.e-khutuch.mn цахим хуудас, “Хууль Зүйн Луужин” фэйсбүүк хуудас, 1800-1202 тусгай дугаарын танилцуулга, мэдээллийг хийв.

Жич: Тус хүрээлэнгээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”  болон бусад хууль тогтоомжийн талаарх сургалт авахыг хүсвэл 312825 дугаараар /сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн/-тэй холбогдоно уу.

Төрөл: Мэдээ