2019-11-14 17:30
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын гадаад харилцаа хариуцсан алба хаагчдын зөвлөлдөх уулзалт боллоо

Жил бүр тогтмол зохион байгуулагддаг ХЗДХЯ-ны харьяа агентлаг байгууллагуудын гадаад харилцаа хариуцсан алба хаагчдын зөвлөлдөх уулзалт 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт боллоо. Уулзалтаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд харьяа байгууллагуудын гадаад, хамтын ажиллагааны ажлын тайлан, цаашдын төлөвлөгөөний талаарх хэлэлцдэг. Уулзалтыг нээж Хууль зүй, дотоод хэргийн яамны ОУГГХАГ-ын дарга Т.Бат-Өлзий, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Алтанхүү нар нээж үг хэлэв.

Уулзалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга.П.Амаржаргал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ц.Оюунчимэг нар оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтад  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадаад хамтын ажиллагааны талаар болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулга хийлээ.

 

 

Төрөл: Мэдээ