2019-11-12 15:22
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан /www.legalinfo.mn/ цахим хуудсанд мэдээлэл оруулах эрх бүхий албан хаагчдад зориулсан мэдээлэл, уулзалт-сургалт боллоо

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайд, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга нарын хамтарсан 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 17/А/10/А/04/36/02/03/А/01 дүгээр тушаал, захирамжаар “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журам”-ыг баталсан. Уг журмын 8.6-д “Цахим хуудасны үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв байдал, эрх зүйн мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг боловсронгуй болгох болон холбогдох бусад асуудлын талаар мэдээлэл оруулах, хяналт тавих үүрэг бүхий байгууллагууд хамтран санал солилцох ажлын уулзалтыг хагас жилд 1 удаа зохион байгуулж байна.” гэж заасан байдаг.

Энэ хүрээнд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан /www.legalinfo.mn/ цахим хуудсанд мэдээлэл оруулагч байгууллагын мэдээлэл оруулах эрх бүхий албан хаагчдад зориулсан мэдээлэл, уулзалт-сургалтыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагт тус хүрээлэнгийн 402 тоот танхимд зохион байгууллаа.

Тус уулзалт-сургалтад Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль тогтоомжийн системчлэл, лавлагаа, мэдээллийн сан хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Төрөл: Мэдээ