2019-09-16 23:11
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР” амжилттай боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачилсан “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР” 2019 оны 4 дүгээр сарын 26-нд Хуульчдын танхимд амжилттай зохион байгуулав. Тус семинарыг Хууль зүйн зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн ахлах судлаач Г.Халиунаа нээж үг хэлж, ХЗҮХ-ийн бүтээлийн дээжээс гардуулан өгөв.

Энэ удаагийн семинарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Б.Болорсайхан “Олон улсын эрх зүйн хүрээнд хүний эрхийг хамгаалах механизм ба хараат бус Хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Я.Болор “Барилгын эрх зүй нь захиргааны эрх зүйн төрөлжсөн эрх зүй болох нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Семинарт оролцсон докторант Б.Болорсайхан докторын судалгааны ажлын сэдвийн хүрээнд олон улсад хурцаар яригдах болсон хүний эрхийг хамгаалах асуудлын талаар олон улсын туршлага болон, цаашдын чиг хандлагын талаар судалж, Монгол улсын байр  суурь, чиг хандлагыг харьцуулсан нь судалгааны ажлын онцлог болжээ.

Семинарт оролцсон докторант Я.Болор судалж буй “Барилгын эрх зүй нь захиргааны эрх зүйн төрөлжсөн эрх зүй болох нь” сэдэвт судалгааны ажилдаа барилгын эрх зүйн тулгамдаж буй асуудлыг, Монгол улсын барилгын салбарын цаашдын чиг хандлагад харьцуулж судалсан нь судалгааны ажлын онцлог болжээ.

Семинарт докторант Б.Болорсайхан, докторант Я.Болор нарын хамтран ажиллагсад, багш, эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирж, санал, шүүмж, зөвлөгөө өгч, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсэв.

Төрөл: Мэдээ