2019-11-14 18:20
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“ИРГЭНИЙ ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран зохион байгуулсан “Иргэний процессын эрх зүйн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны хуульчдын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор /Ph.D/ П.Амаржаргал, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар нар хурлыг нээж үг хэллээ. “Иргэний процессын эрх зүйн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны бэлтгэл үе шат, үр нөлөө” сэдвээр СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх зарчим хэрэгжих нь” сэдвээр хуульч А.Доржготов, “Эрх мэдлийг үл төвлөрүүлэх үзэл санаа иргэний процессын эрх зүйд нөлөөлөх нь Өмгөөлөгч Р.Очирбал, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд олон улсын хэм хэмжээг хэрэглэх нь” Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан О.Төрболд, С.Цэрэндолгор нар илтгэл тавьж, амжилттай хэлэлцүүллээ.

 

Энэ удаагийн хэлэлцүүлгийн илтгэл нь онол, практик асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн илтгэлүүд хэлэлцүүллээ.

Төрөл: Мэдээ