2019-09-16 23:39
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын спортын наадам амжилттай боллоо

ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг спортын тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.  Тэмцээний эхний өдөр тэмцээнийг нээж  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн үг хэлснээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний нийт 13 байгууллагын 12 багийн 400 гаруй тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, олс таталтын төрлөөр оюун ухаан, авьяас, ур чадвар, хурд, хүчээ сорин өрсөлдлөө.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний нийт 13 байгууллагын удирдлагын дунд дардас шидэлтийн нөхөрсөг тэмцээн болж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг амжилттай оролцлоо.

Энэ удаагийн тэмцээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төвийн баг тамирчид нэгдэн амжилттай ороцлоо.

Төрөл: Мэдээ