6795-05-21 15:58
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хан-Уул дүүргийн 75, 18 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 75, 18 дугаар сургуулийн ахлах ангийн 42 сурагчид Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус хүрээлэнгийн танилцуулгыг ХЗҮХ-ийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга хийсэн бөгөөд Хууль зүйн судалгааны төв, Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв, Хэвлэх үйлдвэр, Хуульчдын номын сангийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хийв.

Мөн “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд анхан шатны хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэх зорилготой ажиллаж байгаа www.e-khutuch.mn цахим хуудас, “Хууль Зүйн Луужин” фэйсбүүк хуудас, 1800-1202 тусгай дугаарын утасны талаар танилцуулга, мэдээллийг хийв. Түүнчлэн ХЗҮХ-ийн түүх, үйл ажиллагааны чиглэл, эрх зүйч мэргэжлийн онцлогийн талаар танилцуулав.

Танилцуулгын төгсгөлд Монгол Улсын Үндсэн хууль, тус хүрээлэнгийн үйл ажиллагааны талаарх танилцуулга хуудсыг сурагчдад өглөө.

Төрөл: Мэдээ