2019-09-16 23:02
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Эрдэм шинжилгээний ажилчид “Статистикийн арга зүй” сургалтад хамрагдлаа

Эрх зүйн судлаачдыг мэргэшүүлэх, чадавхжуулах ажлын хүрээнд “Статистикийн арга зүй” захиалгат сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтыг Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Ц.Дулмаа “Хууль зүйн гэмт хэрэг, статистикийн өнөөгийн байдал, аргачлал, ангилал” сэдвээр, тус хорооны Тамгын газрын референт Г.Батбуян “Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн хэрэглээ, ашиглалт” сэдвийн хүрээнд 2019.05.20-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Тус сургалтад ХЗҮХ-ийн Хууль зүйн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилчид идэвхтэй хамрагдав.

 

Төрөл: Мэдээ