2019-11-22 16:14
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн нээлт боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн хууль зүйн салбарт шинээр хэвлэгдсэн бүтээлийг танилцуулах, тэдгээр бүтээлийг хуульчид, иргэдэд хүргэх, мэдээлэх, бүтээлийг шинжлэх ухааны судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ удаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор (Ph.D), профессор Д.Баярсайханы “Эрүүгийн эрх зүйн” багц бүтээлийн танилцуулгыг зохион байгууллаа.

 

Шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга үг хэлэв.

Хууль зүйн доктор (Ph.D), профессор Д.Баярсайхан 2019 оны бүтээлүүд болох “Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын шинэтгэлийн асуудлууд”, “Эрүүгийн процессын албадлага ба хүний эрх”, “Гадаад орнуудын эрүүгийн эрх зүй” зэрэг номнуудын танилцуулгыг т хийлээ.

Шинэ бүтээлийн нээлтэд хууль зүйн доктор (Ph.D), профессор Д.Баярсайханы хамтран ажиллагсад, багш, үе үеийн шавь нар, хуульч судлаач, оюутнууд оролцлоо.

 

Төрөл: Мэдээ