2019-09-16 23:01
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шуурхай, үр дүнтэйгээр шийдвэрлэх” сэдэвт сургалт боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан “Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын талаарх Хүний эрхийн хорооноос өгсөн зөвлөмжүүдийг 2018-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нарт “Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шуурхай, үр дүнтэйгээр шийдвэрлэх” сэдэвт сургалтыг “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-тэй хамтран зохион байгууллаа.

Сургалтад нийт 58 ажилтан, албан хаагч, шийдвэр гүйцэтгэгч нар хамрагдсан. Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөл, цаашид гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шуурхай үр дүнтэй шийдвэрлэхийн ач холбогдол зэрэг асуудлаар хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч Д.Санчир зөвлөгөө, мэдээлэл өгч сургалтыг явууллаа.

Төрөл: Мэдээ