2019-09-17 00:06
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн нээлт болно

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн салбарт зохиогч, судлаачдын шинээр бүтээсэн бүтээлийг танилцуулах, хууль зүйн салбарын болоод иргэд, олон нийтэд хүргэх, мэдээлэх, тухайн судлаачийн судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэх, бүтээлийг танилцуулах, шинжлэх ухаан, судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулдаг.

Энэ удаа хууль зүйн магистр, судлаач В.Энхтамирын “Газрын харилцаа хөрөнгийн бүртгэл : 300 асуултын хариулт” бүтээлийн танилцуулгыг зохион байгуулж байна.

Шинэ бүтээлийг танилцуулах нээлтийн ажиллагаа 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн /Пүрэв гараг/ 16 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. Та бүхэн хүрэлцэн ирж оролцоно уу.

Төрөл: Мэдээ