2019-09-17 19:40
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн ажилтнуудад хууль тогтоомжийг танилцуулах сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулж байна.Энэ удаа Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус номын сангийн ажилтнуудын эрх зүйн мэдлэгийг  нэмэгдүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг сурталчилах чиглэлийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, танилцуулга, Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулга зэрэг сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

Мөн сургалтын үеэр  иргэдийн хууль зүйн мэдлэгт зориулан бүтээж буй тодорхой ажил үйлчилгээний талаар тухайлбал, эрх зүйн хөтөч үндэсний хэмжээнд бэлтгэх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn, хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан www.e-khutuch.mn, хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн тусгай дугаар 1800-1202, Хууль Зүйн Луужин пэйж хуудасны талаар мэдээлэл өглөө.

Төрөл: Мэдээ