2019-06-20 12:24
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалт эхэллээ

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.1.2-д “иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан зорилтот бүлэгт тухайлбал, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэн, өндөр настан, хүүхдэд ээлтэй, тэдгээрийн нас, сэтгэхүйн онцлог, нийтлэг болон тусгай хэрэгцээ шаардлагад нь тохирсон эрх зүйн боловсролын агуулгыг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсруулах”-аар заасан. Энэ дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв” төрийн бус байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцдаг, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулж зорилтот бүлгийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах  “Эрх зүйн хөтөч”-ийг бэлтгэх сургалт эхэллээ.

Сургалтыг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг үг хэлэв.

 

Сургалт хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газарт хоёр өдөр зохион байгуулна.

 

 

 

 

Төрөл: Мэдээ