2019-06-20 12:53
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн нээлт боллоо

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн хууль зүйн салбарт шинээр хэвлэгдсэн бүтээлийг танилцуулах, тэдгээр бүтээлийг хуульчид, иргэдэд хүргэх, мэдээлэх, бүтээлийг шинжлэх ухааны судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ удаа өмгөөлөгч В.Энхтамирын “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл:300 асуултын хариулт” бүтээлийн танилцуулгыг зохион байгууллаа.

Шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга үг хэлэв.

өмгөөлөгч В.Энхтамирын “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл:300 асуултын хариулт” номын танилцуулгыг  хийлээ. Мөн өөрийн номын цуглуулгаасаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын номын санд хандивлаа.

Шинэ бүтээлийн нээлтэд өмгөөлөгч В.Энхтамирын хамтран ажиллагсад, багш, үе үеийн шавь нар, хуульч судлаач, оюутнууд оролцлоо.

Төрөл: Мэдээ