2019-06-20 12:55
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Хууль сахиулахуйн инноваци-2019” уралдаанд “E-khutuch.mn” портал цахим хуудсыг нэвтрүүлэх төслийг танилцууллаа

Дотоод хэргийн их сургуулиас инновацийн шилдэг төсөл шалгаруулах “Хууль сахиулахуйн инноваци-2019” уралдааныг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 1-ний  хооронд хоёр үе шаттай зохион байгууллаа.

 

Тус уралдаанд нийт 26 төсөл оролцсоноос эхний шатанд 9 төсөл шалгарч, II шатанд:

  1. “Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны “www.e-khutuch.mn” портал цахим хуудсыг нэвтрүүлэх” төсөл. Г.Халиунаа, А.Түвшинтулга /ХЗҮХ/
  2. “Хууль сахиулахуйн боловсрол олгох подкаст” төсөл. Ц.Чингүүнжав /ДХИС/
  3. “Хууль сахиулах үйл ажиллагаанд ашиглах аранзны зуух” төсөл. Д.Батдаваа /ДХИС/
  4. “Төвийн бүсийн хөрсний элэгдэлийн зэрэглэлийг тогтоох” төсөл. Х.Мягмаржав /ДХИС/
  5. “Дүрст хурлын системийг ашиглаж хэрэг, учралын газарт ажиллаж байгаа алба хаагч нарыг мэргэжлийн удирдлагаар хангах нь” төсөл.М.Батсайхан /ЦЕГ/
  6. “Улсын хэмжээний lpr хяналтын камеруудыг нэгтгэх “Цахим хяналт”” төсөл. Б.Галсанжамц /ЦЕГ/
  7. “VR технологи дээр суурилсан Шинжлэн магадлахуйн сургалтын арга зүй” төсөл. Жон Кю Рэ /БНСУ-ын Үндэсний цагдаагийн академи/
  8. “Виртуал мөнгөний эрх зүйн зохицуулалт” төсөл. Жон Хэ Рён /БНСУ-ын Үндэсний цагдаагийн академи/
  9. “Шинжлэн магадлахуйн хөдөлгөөнт лаборатори” төсөл. Д.Цэрэндорж /ШШҮХ/ төслүүд шалгарсан.

Уралдааны II шатанд ХЗҮХ-ээс оролцсон “E-khutuch.mn” портал цахим хуудсыг нэвтрүүлэх төслийг танилцууллаа.

Уралдааны эцсийн дүнг шүүгчдийн бүрэлдэхүүн нэгтгэж нийтэд зарлана.

Төрөл: Мэдээ