2019-06-20 12:53
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Нийгмийн зорилтот бүлэгт эрх зүйн мэдлэг олгох сургагч багш, хөтөч бэлтгэх сургалт боллоо

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв” төрийн бус байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцдаг, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулж зорилтот бүлгийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах  “Эрх зүйн хөтөч”-ийг бэлтгэх сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 30,31-нд амжилттай зохион байгууллаа.

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.1.2-д “иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан зорилтот бүлэгт тухайлбал, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэн, өндөр настан, хүүхдэд ээлтэй, тэдгээрийн нас, сэтгэхүйн онцлог, нийтлэг болон тусгай хэрэгцээ шаардлагад нь тохирсон эрх зүйн боловсролын агуулгыг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсруулах”-аар заасан.

Энэ дагуу эхний ажил болгож нийгмийн зорилтот бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад чиглэсэн болон тэдэнд тулгардаг өдөр тутмын бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох, тэдгээр иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэсэн. Энэ удаагийн “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтад нийслэл, орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлийг хамруулж 2 өдрийн турш 8 цагийн сургалтын багтаамжтайгаар боллоо.

Төрөл: Мэдээ