2019-09-17 20:19
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн бүтээн байгуулалтад хандив өглөө

Хууль зүйн үндэсний хүрээлэн нийгмийн хариуцлагын хүрээнд “Лантуун дохио” ТББ-аас санаачлан эхлүүлээд байгаа “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн бүтээн байгуулалтад хандив өгөх аяныг албан хаагчдынхаа дунд өрнүүлж хандиваар цугларсан оньсон тоглоом, чихмэл тоглоом, ном, гарын авлага болон  алба хаагчдаас цугларсан  мөнгөн хандивыг өнөөдөр “Лантуун дохио” ТББ-аар дамжуулан хүүхдүүдэд хүргэхээр гардуулан өглөө.

 

Энэхүү аяныг санаачлан зохион байгуулж буй хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт хүсье.

 

Төрөл: Мэдээ