2019-09-17 19:57
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” сэдэвт сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” болон “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх” зэрэг сэдвээр 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр албан хаагчдын дунд дотоод сургалт зохион байгууллаа.

 

Тус сургалтаар  Хүний эрх ба жендэр, Жендэр гэж юу вэ?, Нийгэмд эзлэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үнэлэмж, ялгаатай байдал, Жендэрийн ялгаатай үнэлэмж, Жендэрийн тэгш байдал, Жендэрийн ялгаварлан гадуурхалт, Жендэрт суурилсан хүчирхийлэл, Ажлын байрны бэлгийн дарамт, дээрх сэдвийн хүрээнд Монгол оронд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаар Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт Х.Цэцгээ хичээл заав.

 

Төрөл: Мэдээ