2019-09-17 19:24
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Судлаачийн индэр” цуврал лекцийг албан хаагчиддаа зохион байгуулж эхэллээ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс ажилтнуудынхаа хөгжлийг дэмжих, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн 2019 оныг “Хувь хүний хөгжлийг дэмжих” жил болгон зарлаж тодорхой ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж байна.

Энэ удаагийн “Судлаачийн индэр” цуврал лекцийг Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Т.Алтанцэцэг “Өөрийгөө таньж удирдахуй” сэдвийн хүрээнд хувь хүн, бие хүний төлөвшил, өөрийгөө таньж мэдэх арга, харилцааны ур чадварын талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс албан ажилтнуудад 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр лекц уншлаа.

Төрөл: Мэдээ