2019-08-23 09:03
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ДУНДГОВЬ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ удаад эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт зохион байгуулж эхлээд байна.

Сургалтад Дундговь аймгийн сумд дахь Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамрагдаж байна. Сургалт  6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Төрөл: Мэдээ