2019-08-23 09:48
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ удаад эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын  VI ээлжийн сургалтыг ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан,  Дархан-Уул аймагт аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт зохион байгуулж байна.   Сургалтад Дархан-Уул аймгийн Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, сум, багийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 50 иргэн хамрагдаж байна. Сургалтыг нээж 6 дугаар сарын 24-ний өдөр Дархан Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд эхэллээ. Сургалтыг нээж Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга  нар үг хэлэв. Тус сургалт 6 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт үргэлжилнэ.

Тус сургалтад хөтөлбөрийн дагуу Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны гишүүн, хууль зүйн доктор Б.Гүнбилэг, Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн шүүгч М.Наранцэцэг, Дотоод хэргийн их сургуулийн багш, хууль зүйн доктор Н.Мөнзул, Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн В.Лут-Очир нар хичээл зааж байна.

 

Төрөл: Мэдээ