2019-10-16 09:14
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2.1.3-т Эрх зүйн хөтөчийн сургалт зохион байгуулах, 2.1.11-т Эрх зүйн хөтөчийг гарын авлагаар хангах, 2.1.4-т сум, дүүрэг бүр эрх зүйн хөтөч ажиллуулж эхлүүлэх талаар заасан. Хөтөлбөрийн дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн хөтөч бэлтгэх ажлыг нийслэл болон орон нутагт зохион байгуулж эхлээд байна. Энэ удаад эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын  VI ээлжийн сургалтыг ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт 2019 оны 6 дугаар сарын 24, 25-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Дархан-Уул аймгийн Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, сум, багийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 50 иргэнийг хамруулж эрх зүйн хөтчөөр бэлтгэлээ.

Тус сургалтад хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны гишүүн, хууль зүйн доктор Б.Гүнбилэг, Дотоод хэргийн их сургуулийн багш, хууль зүйн доктор, дэд профессор Н.Мөнзул, Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн шүүгч М.Наранцэцэг, Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн В.Лут-Очир нар хичээл заалаа.

Сургалтын төгсгөлд оролцогчийн төлөөллөөс үг хэлж: Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөрийн ач холбогдлыг дурьдаж цаашид хөтөлбөрийг тодорхой хугацаанд бус урт хугацаанд залгамж шинжтэйгээр үргэлжлүүлэх, e-khutuch цахим санг байнга шинэчилж мэдээллийг баяжуулж байх талаар саналаа хэлж, сургалтын үр дүн, ач холбогдлын талаар дурдаж талархал илэрхийлж байлаа.

Төрөл: Мэдээ