2019-10-16 08:21
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ОРХОН АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын  VII ээлжийн сургалт ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан,  Орхон аймагт аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа болон санхүүжилтийн дэмжлэгтэйгээр тус аймагт зохион байгуулж байна. Сургалтад Орхон аймгийн эрх зүйн хөтчөөр ажиллаж буй иргэд, Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сум, багийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 30 иргэн хамрагдаж байна.

Сургалтыг нээж Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг хэлсэн үгэндээ: аймаг, орон нутагт Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, цаашид эрх зүйн хөтчөөр үр бүтээлтэй ажиллах, хамтран ажиллах, сургалтаар олж авсан мэдлэгээ цаашдын ажилдаа үр бүтээлтэйгээр ашиглах талаар онцлон тэмдэглэж байв. Тус сургалт 6 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Орхон аймагт үргэлжилнэ.

Тус сургалтад хөтөлбөрийн дагуу Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны гишүүн, хууль зүйн доктор Б.Гүнбилэг, Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, Дотоод хэргийн их сургуулийн багш, хууль зүйн доктор Н.Мөнхзул, Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн В.Лут-Очир нар хичээл зааж байна.

 

Төрөл: Мэдээ