2019-10-16 09:08
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Иргэдэд зөвлөх өдөрлөг” зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан “Иргэдэд зөвлөх өдөрлөг”-ийг санаачлан Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын Тамгын газартай хамтран тус хорооны 40 гаруй иргэнд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өглөө.

Мөн өдөрлөгөөр иргэдэд байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах, Зөрчлийн тухай хууль, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн  танилцуулга, хуулийн хялбарчилсан нугалбар хуудас, Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн 1800-1202 дугаарын танилцуулга зэргийг тараав.

 

Төрөл: Мэдээ