2019-11-12 15:02
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ”-ИЙН ГУРАВДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Улмаар Засгийн газрын 2018 оны 105 дугаар тогтоолоор тус хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг баталсан билээ. Тус  Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, Хоёрдугаар хурал 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус тус болсон. Энэ удаад 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Үндэсний зөвлөлийн гуравдугаар хурал Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.1-д эрх зүйн хөтчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах. 6.4.3-т эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхыг нь тасралтгүй бэхжүүлэх талаар заасан. Иймд энэ удаагийн Үндэсний зөвлөлийн хурлаар Эрх зүйн хөтчийн ажиллах журмын төсөл, Эрх зүйн хөтөчтэй байгуулах гэрээний загвар, Эрх зүйн хөтчийн өдөр тутмын ажлын бүртгэлийн загвар, Эрх зүйн хөтчийн ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийн загварын төслийг хэлэлцэж зөвлөлийн гишүүд зарчмын хувьд санал нэгтэйгээр дэмжиж баталлаа. Эрх зүйн хөтчийн ажиллах журмын төсөлд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний зөвлөлийн гишүүдийн саналыг урьдчилан авсан юм

Түүнчлэн үндэсний зөвлөлийн гуравдугаар хуралд Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн явц, цаашид хийх ажлын талаар Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг танилцууллаа.

Төрөл: Мэдээ