2019-09-18 12:43
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ХЭНТИЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд  эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын  X  ээлжийн сургалт “Нээлттэй нийгэм форум”,  Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт үргэлжилж байна. Сургалтад Хэнтий аймгийн эрх зүйн хөтчөөр ажиллаж буй иргэд, Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сум, багийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 60 иргэн хамрагдаж байна.

 

Сургалтыг нээж Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ: аймаг, орон нутагт Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Хэнтий аймагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх жишиг аймаг болгох, цаашид эрх зүйн хөтөч нарыг үр бүтээлтэй ажиллуух, хамтран ажиллах, сургалтаар олж авсан мэдлэгээ цаашдын ажилдаа үр бүтээлтэйгээр ашиглах талаар онцлон тэмдэглэж байв.

Тус сургалт 7 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Хэнтий аймагт үргэлжилнэ.

Төрөл: Мэдээ