2019-11-22 16:35
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг Хэнтий аймагт амжилттай зохион байгууллаа

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг  3.2.1-т эрх зүйн хөтөчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах. 6.4.3-т эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхыг нь тасралтгүй бэхжүүлэх талаар заасан. Хөтөлбөрийн дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн хөтөч бэлтгэх ажлыг нийслэл болон орон нутагт зохион байгуулж эхлээд байна. Энэ дагуу эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын  X ээлжийн сургалт Нээлттэй нийгэм форум,  Хэнтий аймагт аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтад Хэнтий аймгийн эрх зүйн хөтчөөр ажиллаж буй иргэд, Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сум, багийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 60 иргэн хамрагдлаа.

Тус сургалт 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Хэнтий аймагт болж өндөрлөлөө. Сургалтыг нээж Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нээж үг хэллээ.

Тус сургалтад хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн, Б.Эрдэнэбилэг, Хувь хүний хөгжлийн институтийн багш, сэтгэл зүйч Ө.Батбаяр, ХУИС-ийн харьяа Билиг дээд сургуулийн захирал, хууль зүйн доктор Б.Өлзийнсайхан, Отгонтэнгэр их сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багш Б.Мөнхзаяа нар хичээл заав.

Сургалтын хаалтад Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга, “Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөл”-ийн дэд дарга  Г.Билгүүн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, “Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга С.Энхцэцэг, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, “Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөл”-ийн гишүүн  Ж.Хунан, Нээлттэй нийгэм форумын зохицуулагч П.Бадамрагчаа нар оролцлоо.

Сургалтын хааж  Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга, “Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөл”-ийн дэд дарга  Г.Билгүүн үг хэлэхдээ: “Эрх зүйн хөтчөөр бэлтгэгдэж буй иргэд аймаг, орон нутагтаа хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах, сургалт, мэдээлэл хийх, анхан шатны зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг хийж Үндэсний зөвлөл, ажлын алба болон аймаг, орон нутгийн Засаг даргын Тамгын газартайгаа нягт хамтран үр дүнтэйгээр зохион байгуулж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв. Оролцогч нар “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтад хамрагдсан 60 иргэнд гэрчилгээ гардууллаа.

Төрөл: Мэдээ