2019-07-23 14:48
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Авилга, албан тушаалын гэмт хэрэг” болон “Авилгын эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр дотоод сургалтыг зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран байгууллагын албан хаагчиддаа 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр “Авилга, албан тушаалын гэмт хэрэг” болон “Авилгын эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр дотоод сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Б.Тэрбиш “Авлига гэж юу вэ?, Авлигын талаар Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, Яаж урьдчилан сэргийлэх вэ?, Соён гэгээрүүлэх гэж юу вэ?, Хэн хийх вэ?, Ямар хор хөнөөлтэй вэ?, Хүлээх хариуцлага, Авлигатай тэмцэхэд хэрэгжүүлсэн гадаад орнуудын сайн жишгүүд”-ийн талаар хичээл заав.

Төрөл: Мэдээ