2019-08-23 09:16
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хууль зүйн газрын төлөөлөгчид нарыг хүлээн авч уулзлаа.

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны урилгаар Монгол улсад ажлын айлчлал хийж буй Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хууль зүйн газрын төлөөлөгчид нарыг хүлээн авч уулзлаа.



Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хууль зүйн газрын төлөөлөгчид 2019 оны 9 дүгээр сард зохион байгуулах “Монгол, Хятад хоёр орны худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум”-ын урилгыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэгт гардуулав.


Уулзалтаар хоёр талын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судлаачдыг харилцан туршлага судлуулах боломжтой эсэх талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ.

Төрөл: Мэдээ