2019-11-14 17:31
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Зүүн Хойд Азийн худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны симпозиумд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энх-амгалан илтгэл тавьж оролцлоо

Хятад – Зүүн Хойд Азийн худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны 2 дугаар симпозиум “Зүүн Хойд Азийн орнуудын хил дамнасан хөрөнгө оруулалт ба худалдааны эрх зүйн хамтын ажиллагаа” сэдвийн дор БНХАУ-ын Чанчунь хотноо зохион байгуулагдлаа.

Тус хуралд Монгол Улсаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энх-Амгалан “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж амжилттай оролцлоо.

Симпозиумд худалдаа, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, худалдааг дэмжих системийн байгууллага, худалдааны танхим, зөвлөл, хууль зүйн эрдэм шинжилгээний болон хууль зүйн үйлчилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн нийт 200 гаруй зочин, төлөөлөгч оролцсоноос Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улcаас нийт 10 илтгэл хэлэлцүүллээ.

Төрөл: Мэдээ