2019-09-16 23:48
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” (ALIN) олон улсын байгууллагын 2019 оны ээлжит удирдлагуудын уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

2019 оны 08 дугаар сарын 27-29 өдрүүдэд “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” (ALIN) олон улсын байгууллагын 2019 оны ээлжит удирдлагуудын уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал Тайлан улсад зохион байгуулагдлаа. 2019 оны ээлжит удирдлагуудын  уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жилд нэг удаа, өмнөх хурлаар тухайлан сонгогдсон гишүүн оронд зохион байгуулдаг уламжлалтай  2018 онд Монгол улсад зохион байгуулсан бол энэ удаад Тайланд улсад зохион байгууллаа.

Энэ удаагийн ALIN 15 дахь удаагийн хуралд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг,  эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Халиунаа нар  илтгэл хэлэлцүүлж оролцлоо.

Төрөл: Мэдээ