2019-09-16 23:04
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Захиргааны хэлтэст нярав шалгаруулж авна

Нэгж, алба, ажлын байр Орон тоо Ажлын тодорхойлолт Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
1 Захиргааны хэлтэс 1 ·      Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлагын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах аж ахуй, материалын үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн тайлан гаргахад шаардлагатай мэдээ, тайлан гаргах;

·      Хууль зүйн үндэсний хүрээлэн болон ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэн биелүүлэх;

·      Хариуцсан ажлын хүрээнд мөрдөгдөх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сахилга дэг журмыг чанд сахин ажиллах;

·      Харуул, үйлчилгээний ажилчдын ажлын явцад хяналт тавьж, үр дүнгийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх; байгууллагын дотоод эмх цэгц тохижилтын ажлыг хариуцан, эд аж ахуйн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалт, зохицуулалтад хяналт тавих

·      Бакалавраас доошгүй зэрэгтэй байх

·      Санхүүгийн мэргэжил дээшлүүлсэн байх

·      Нярав

·      Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх

·      Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг   байх

·      Тайлан, тооцоо гаргах ажлын дадлага, туршлагатай байх

·      Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх

·      Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
  4. Ажил байдлын тодорхойлолт. /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/
  5. Шаардлагад дурдсан ажлыг өмнө хийсэн болохыг нотлох баримтыг ирүүлэх;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 17:00 цагийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 202 тоот өрөөнд эсхүл info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735, 11-312513

 

 

 

 

 

 

Төрөл: Хүний нөөц