2019-11-14 17:29
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн судалгааны төвд эрдэм нарийн бичгийн дарга шалгаруулж авна

Нэгж, алба, ажлын байр Орон тоо Ажлын тодорхойлолт Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
1 Хууль зүйн судалгааны төв 1 ·   Судалгааны төвийн ажлын чанар, үр дүнг өндөр түвшинд хүргэх;

·   Судалгааны төвийн төлөвлөгөө, тайлан, мэдээний боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавиж удирдлагаар хангах;

·   Хууль зүйн хавсарга болон суурь судалгаа хийх ажлыг мэргэжил-арга зүйн зөвлөгөөгөөр хангах, удирдан чиглүүлэх;

·   Судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;

·   Хамтарсан болон багийн судалгааны ажилд оролцох, ажлын явцад хяналт тавьж, удирдлагад мэдээлэх;

·   Судалгааны тайланд үндэслэн мэдээлэл, зөвлөмж, гарын авлага бэлтгэх;

·   Дотоод, гадаадын байгууллагуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх

·      Хууль зүйн докторын зэрэгтэй байх

·      Хуульч

·      Хувийн эсвэл нийтийн эрх зүйн аль нэгээр мэргэшсэн байх

·      Хууль зүйн салбарт 15-аас дээш жил, үүнээс хууль зүйн судалгааны салбарт 10-аас дээш жил ажилласан байх.

·      Гадаадын их, дээд сургуульд хууль зүйн докторын зэрэг хамгаалсан байх.

·      Багаар ажиллах, манлайлах;

·      Судалгааны мэдээллийг боловсруулах,  дүн шинжилгээ хийх;

·      Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх болон бусад.

·      Багаар ажиллах, ачаалал даах, шинийг эрэлхийлэх, санаачлагатай байх,

·      Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх, Компьютерийн хэрэглээний програм хангамжийг бүрэн ашиглах чадвартай байх;

·      Судалгааг богино хугацаанд, үр дүнтэй хийх үндсэн мэдлэг, мэдээлэлтэй, чадвар эзэмшсэн байх;

·      Судалгааны ажилд явцын хяналт тавих чадвар эзэмшсэн байх;

·      Гадаадын болон дотоодын ном зүйн талаар өргөн мэдлэгтэй байх, мэдээлэл олох чадвартай байх;

·      Хоёр түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
  4. Ажил байдлын тодорхойлолт. /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/
  5. Шаардлагад дурдсан ажлыг өмнө хийсэн болохыг нотлох баримтыг ирүүлэх;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2018 оны 4 дүгээр сарын  5-ны өдрийн 17:00 цагийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 202 тоот өрөөнд эсхүл info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735, 11-312513

 

 

 

 

 

Төрөл: Хүний нөөц