2019-09-16 23:32
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна

ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ТӨВД

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

Нэгж, алба, ажлын байр Орон тоо Ажлын тодорхойлолт Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
1 Хууль зүйн судалгааны төв 1 ·      Хууль зүйн хавсарга болон суурь судалгаа хийх;

·      Судалгааны хурал, сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах;

·      Хамтарсан болон багийн судалгааны ажилд оролцох;

·      Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх.

·      Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

·      Хуульч

·      Хувийн эсвэл нийтийн эрх зүйн аль нэгээр мэргэшсэн байх

·      Судалгааны чиглэлээр 3–аас доошгүй жил ажилласан байх

·      Судалгааны мэдээллийг боловсруулах,  дүн шинжилгээ хийх;

·      Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;

·      Багаар ажиллах, манлайлах.

·      Судалгааг богино хугацаанд хийх үндсэн мэдлэг, мэдээлэлтэй, чадвар эзэмшсэн байх;

·      Судалгааны ажилд явцын хяналт тавих чадвар эзэмшсэн байх;

·      Гадаадын болон дотоодын ном зүйн талаар өргөн мэдлэгтэй байх, мэдээлэл олох чадвартай байх;

·      Нэгээс доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байх.

·      Баримт бичиг, мэдээлэл богино хугацаанд боловсруулах чадвар эзэмшсэн байх;

·      Компьютерийн хэрэглээний програм хангамжийг бүрэн ашиглах чадвартай байх;

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
  4. Ажил байдлын тодорхойлолт. /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/
  5. Шаардлагад дурдсан ажлыг өмнө хийсэн болохыг нотлох баримтыг ирүүлэх;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2018 оны 6 дугаар сарын  14-ний өдрийн 17:00 цагийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 202 тоот өрөөнд эсхүл info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735, 11-312513

 

 

 

 

 

Төрөл: Хүний нөөц