2019-09-16 23:35
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна

Нэгж, алба, ажлын байр Орон тоо Ажлын тодорхойлолт Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
1 Хууль зүйн судалгааны төв 2 ·      Хууль зүйн хавсарга болон суурь судалгаа хийх;

·      Судалгааны хурал, сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах;

·      Хамтарсан болон багийн судалгааны ажилд оролцох;

·      Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх.

·      Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

·      Хуульч

·      Хувийн эсвэл нийтийн эрх зүйн аль нэгээр мэргэшсэн байх

·      Судалгааны чиглэлээр 3–аас доошгүй жил ажилласан байх

·      Судалгааны мэдээллийг боловсруулах,  дүн шинжилгээ хийх;

·      Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;

·      Багаар ажиллах, манлайлах.

·      Судалгааг богино хугацаанд хийх үндсэн мэдлэг, мэдээлэлтэй, чадвар эзэмшсэн байх;

·      Судалгааны ажилд явцын хяналт тавих чадвар эзэмшсэн байх;

·      Гадаадын болон дотоодын ном зүйн талаар өргөн мэдлэгтэй байх, мэдээлэл олох чадвартай байх;

·      Нэгээс доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байх.

·      Баримт бичиг, мэдээлэл богино хугацаанд боловсруулах чадвар эзэмшсэн байх;

·      Компьютерийн хэрэглээний програм хангамжийг бүрэн ашиглах чадвартай байх;

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
  4. Ажил байдлын тодорхойлолт. /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/
  5. Шаардлагад дурдсан ажлыг өмнө хийсэн болохыг нотлох баримтыг ирүүлэх;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2018 оны 8 дугаар сарын  15-ны өдрийн 17:00 цагийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 202 тоот өрөөнд эсхүл info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735, 11-312513

 

 

 

 

 

Төрөл: Хүний нөөц