2019-10-15 16:18
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын агентлаг, байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, тус яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа агентлаг, байгууллагын дарга удирдлагууд оролцлоо.

Тус өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, номын худалдаа, эрх зүйн холбогдолтой ном товхимол бэлэглэх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем “legalinfo.mn”- ээс эрх зүйн лавлагаа, мэдээллээр үйлчилж, Монгол улсын засгийн газраас баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн  хүрээнд хэвлэгдсэн бүтээлийн үзэсгэлэн, хөтөлбөртэй холбоотой мэдээллийг хүргэн үйлчиллээ.

Мөн өдөрлөгийн хүрээнд тус яам болон түүний харьяа 12 агентлаг, байгууллагууд  үйл ажиллагаа, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэж ажиллав.

 

Төрөл: Мэдээ