2019-10-15 16:14
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Үндсэн хуулийн шинэтгэлийн үзэл баримтлал, харьцуулсан эрх зүйн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн, Олон Улсын Улаанбаатарын их сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн академи, ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн хамтран 2019 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр “Үндсэн хуулийн шинэтгэлийн үзэл баримтлал, харьцуулсан эрх зүйн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд нийтийн эрх зүйн болон хувийн эрх зүйн салбар хуралдааныг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхим болон 301 тоот хурлын танхимд тус тус амжилттай зохион байгууллаа.   Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор П.Амаржаргал үг хэллээ.

“Үндсэн хуулийн шинэтгэлийн үзэл баримтлал, харьцуулсан эрх зүйн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Академич Ж.Амарсанаа, Япон, Бүгд найрамдах Солонгос улс болон дотоодын эрдэмтэн, судлаач, доктор, профессорууд илтгэл хэлэлцүүлж, оролцсон үр өгөөжтэй хурал болж өндөрлөлөө.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, багш нар болон тус хуралд цаг заваа зориулан хүрэлцэн ирсэн нийт оролцогчдодоо талархал илэрхийлье.

Төрөл: Мэдээ