2019-10-15 15:15
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Докторантын цуврал семинар болно

2017 оноос “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР”-ыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс анхлан санаачлан эхлүүлсэн. Энэ удаагийн семинарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Б.Бат-Орших “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа: онол, практикийн үндсэн асуудал сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Ц.Мөнхбат “Нийтэд тустай ажил хийлгэх ял: эрүүгийн эрх зүйн уламжлал, шинэчлэл, чиг хандлага сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцоно.

Тус цуврал семинараар докторын зэрэг горилж буй судлаачид өөрийн сэдвээ олон нийтийн дунд хэлэлцүүлэх, санал, шүүмж авах цаашид судалгааны ажлаа сайжруулах, чанаржуулах боломжтой. Мөн хууль зүйн их сургуулиудын докторын зэрэг хамгаалах журамд докторант нь энэ төрлийн семинарт оролцсон байхыг тусгасан байдаг.

Докторантын цуврал семинар 2019 оны 9 дүгээр сарын 27-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхимд” 16.30 цагаас эхэлнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Төрөл: Мэдээ