2019-10-15 16:20
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчдын орон сууцны барилгын шавыг тавих ёслол боллоо

Хууль зүй, дотоод хэргийн салбар 2019 онд “Албан хаагч бүрт – орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 160 айлын орон сууцны барилгын ажлын төслийг хэрэгжүүлж байна.Дээрх ажлын хүрээнд өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн алба хаагчдын сууц барилгын швыг тавих ёслол боллоо.

Ёслолд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, ХЗДХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, ХЗҮХ-ийн Хууль зүйн сургалт, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчид, барилгын ажлыг гүйцэтгэгч “Хөхий-хан ХХК” ажилтнууд оролцлоо.

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчдын орон сууцны барилгын ажил 2021 оны I дүгээр улиралд дуусч, хүлээлгэж өгөх юм.

Төрөл: Мэдээ