2019-10-15 16:18
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Хууль зүйн үндэсний хүрээлэн “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР”-ыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Семинарыг нээж Хууль зүйн зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор П.Амаржаргал докторантуудын цувралын семинарын зорилго, түүний ач холбогдлын талаар үг хэлж, семинарыг Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Халиунаа хөтлөн явууллаа. Энэ удаагийн семинарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Б.Бат-Орших Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа: Онол, практикийн үндсэн асуудал” сэдвээр, МУИС-ийн докторант Ц.Мөнхбат Нийтэд тустай ажил хийлгэх ял: Эрүүгийн эрх зүйн уламжлал, шинэчлэл, чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Докторант Б.Бат-Оршихрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг онолын болон практик түвшинд эрүүгийн процессийн түүхэн уламжлал, шинэчлэлтэй уялдуулан судалж, эрх зүйн зохицуулалт, арга зүй, хэрэглээг боловсронгуй болгоход чиглэсэн байна.

Докторант Ц.Мөнхбат нийтэд тустай ажил хийлгэх ялыг онолын болон практик түвшинд судалж, цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон нь судалгааны ажлын онцлог оршиж байна.

Докторантуудын цуврал семинарт хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш, оролцогчид санал, шүүмж, зөвлөгөө өгч, эрдмийн ажилд нь амжилт хүсэв.

Төрөл: Мэдээ