2019-10-15 15:06
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ахмадуудынхаа эрх зүйн мэдлэгт зориулж сургалт, арга хэмжээ зохион байгууллаа

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 27 жил өнгөрч байна. Энэ өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлагууд үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ жилийн хувьд ахмад настнуудаа хүлээн авч Монгол Улсын Засгийн газраас баталсан “Ахмад настан-хэрэглэгч” үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгууллагын зүгээс ахмад настнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээний талаар болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Хэрэглэгчийн эрхийн тухай хууль”-ийн ахмад настай хэрэглэгчийн эрхийн зохицуулалт сэдвээр сургалт зохион байгууллаа. Мөн уг арга хэмжээний үеэр ахмадуудаа хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг тус тус зохион байгууллаа.

Энэ өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг Байгууллагын зүгээс хэрэгжүүлж байгаа ахмад настан руу чиглэсэн үйл ажиллагааны талаар танилцууллаа.

ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийж буй ажил, үйлчилгээний талаар танилцуулга мэдээллийг хүргэсэн бол ХЗСМСТ-ийн арга зүйч багш Ц.Номиндарь Ахмад настан-хэрэглэгчийн эрхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт сэдвээр сургалт зохион байгууллаа.

Төрөл: Мэдээ