2019-10-15 16:01
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Монгол Улсын Боловсролын их сургуулийн 110 гаруй оюутанд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор оюутан сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгуулж байна.Энэ удаад Монгол Улсын Боловсролын их сургуулийн 1-3 дугаар курсийн нийт 110 гаруй оюутанд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар танилцуулан сургалтыг амжилттай зохион байгууллаа.


Сургалтаар:
 Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх;
 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт;
 Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.


Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн талаарх мэдээлэл болон www.e-khutuch.mn цахим хуудас, “Хууль Зүйн Луужин” фэйсбүүк хуудас, 1800-1202 тусгай дугаарын танилцуулга, мэдээллийг хийв.

Төрөл: Мэдээ