2020-06-07
+(976)-11-315735 | Монгол хэл | English

Сүхбаатар дүүргийн 29, 116 дугаар сургуулийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор оюутан, сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгуулж байна. Энэ удаад Сүхбаатар дүүргийн 29, 116 дугаар сургуулийн 130 гаруй сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар танилцуулан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар:
– Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх;
– Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг,      мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт;
– Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.

Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн талаарх мэдээлэл болон www.e-khutuch.mn цахим хуудас, “Хууль Зүйн Луужин” фэйсбүүк хуудас, 1800-1202 тусгай дугаарын танилцуулга, мэдээллийг хийв.

Төрөл: Мэдээ