2020-06-07
+(976)-11-315735 | Монгол хэл | English

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгуулж байна. Энэ удаад Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар танилцуулан сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн В.Оюун-Эрдэнэ, Ц.Номиндарь, Д.Цэцэгдарь нар удирдан 2019 оны 10 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар:
– Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх;
– Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг,      мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт;
– Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.

Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн талаарх мэдээлэл болон www.e-khutuch.mn цахим хуудас, “Хууль Зүйн Луужин” фэйсбүүк хуудас, 1800-1202 тусгай дугаарын утасны талаарх танилцуулга, мэдээллийг хүргэв.

Төрөл: Мэдээ