2019-11-18 00:01
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” бодлогын судалгааны тайланг танилцууллаа

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” бодлогын судалгааны тайлан, зөвлөмжийг танилцуулах эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд   Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал оролцож, I хэсгийн панел хэлэлцүүлгийг чиглүүлэн ажиллаа. Тус судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжийг эмхэтгэсэн ном хэвлэгдлээ.

 

Энэхүү хурлыг хамтран зохион байгуулсан Конрад-Аденауэр-Сан, МУИС-ийн Улс төрийн тэнхим болон Удирдлагын академийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

 

Төрөл: Мэдээ