2019-11-18 00:58
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар  хооронд байгуулсан “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай” Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлагууд хүлээн авч уулзан 2 улсын хооронд “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай” хэлэлцээрийн талаар санал солилцлоо.

Мөн төлөөлөгчдийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Галбадрах, Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга болон холбогдох мэргэжилтнүүд Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/ цахим хуудасны шинэчлэл түүнд зориулагдсан мобайл апплекишныг шинээр хийж гүйцэтгэх, цахим хуудасны програм хангамж, түүний бүтэц, тулгарч буй асуудал, шинэчлэлийн хүрээнд шаардлагатай хийгдэх ажлуудын талаар санал солилцлоо.

Тус уулзалтад Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд мэдээлэл оруулах эрх бүхий байгууллагууд болох Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтнүүд оролцож цахим хуудасны шинэчлэлийн хүрээнд өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.

Төрөл: Мэдээ