2019-11-18 01:04
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд  эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын  XI  ээлжийн сургалт “Иргэдийн оролцоо II төсөл”,  Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт эхэллээ. Сургалтад Өмнөговь аймгийн эрх зүйн хөтчөөр ажиллаж буй иргэд, Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сум, багийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 50 иргэн хамрагдаж байна.

Сургалтыг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга үг хэлэхдээ: аймаг, орон нутагт Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Өмнөговь аймгийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2 дахь жишиг аймаг болгох, цаашид эрх зүйн хөтөч нарыг үр бүтээлтэй ажиллуух, хамтран ажиллах, сургалтаар олж авсан мэдлэгээ цаашдын ажилдаа үр бүтээлтэйгээр ашиглах талаар онцлон тэмдэглэв.

Тус сургалт 10 дугаар сарын 31-н, 11 дүгээр сарын 1-ний  өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үргэлжилнэ.

Төрөл: Мэдээ