2019-11-17 23:52
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдвээр дотоод сургалтыг зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран тус хүрээлэнгийн албан хаагчдад “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл түүнээс урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвээр дотоод сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэлтсийн дарга БШУ-ын доктор, профессор П.Энхтайван, сургалт хариуцсан мэргэжилтэн Х.Дарьсүрэн нар удирдан явуулав.

Төрөл: Мэдээ