2019-11-18 00:03
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА

Нэгж, алба, ажлын байр Орон тоо Ажлын байрны зорилго Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
1 Захиргаа, удирдлагын хэлтэс 1 ·   Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаанд холбогдох төлөвлөгөө, тайлан зэрэгт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хүрээлэнгийн боловсон хүчин, хүний нөөцийн асуудлыг захиргаанаас баримталж буй бодлогод нийцүүлэн салбарын онцлогт тохируулан боловсруулж шийдвэрлүүлэх ·         Эрх зүйч мэргэжилтэй байх;

·         Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

·         Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх;

·          Баримт бичигт дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт, заавар, зөвлөмж өгөх чадвартай байх,

·         Баримт бичиг, тушаал шийдвэр, тайлан, төлөвлөгөө боловсруулах чадвар эзэмшсэн байх;

·         Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;

·         Багаар ажиллах, зохион байгуулах  чадвартай байх;

·         Компьютерын хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн байх;

·          Хүний нөөцийн менежмент, мониторинг, үнэлгээний арга зүйгээр мэргэшсэн бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Диплом эсхүл мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
  4. Ажил байдлын тодорхойлолт. /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/
  5. Шаардлагад дурдсан ажлыг өмнө хийсэн болохыг нотлох баримтыг ирүүлэх;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цагийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 202 тоот өрөөнд эсхүл info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735

Төрөл: Мэдээ, Хүний нөөц