2019-11-18 00:00
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Докторын цуврал лекц болно

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний судалгааны ажлыг нийтийн хүртээл болгох зорилготой цуврал лекцийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цуврал лекцийн энэ удаагийн зочноор Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, хууль зүйн доктор Б.Мөнхдорж “Гэмт хэргийн статистикийн онол, хэрэглээний асуудал” сэдвээр лекц уншина.

Цуврал лекц 2019 оны 11 дүгээр сарын 19-ний Мягмар гарагт, 15.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

Цуврал лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Төрөл: Мэдээ